Монголын сэтгэл судлаачдын Анхдугаар Их Хурал 2026 амжилттай зохион байгуулагдаж, Монголын сэтгэл судлалын салбарын эрдэмтэн судлаачид, багш, практик сэтгэл судлаачид, оюутан, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл нэгэн зорилгын дор нэгдлээ.
Тус Их хурал нь зөвхөн нэг өдрийн арга хэмжээ төдийгүй Монгол Улсад сэтгэл судлалын шинжлэх ухаан, мэргэжлийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, мэргэжлийн эв нэгдлийг бэхжүүлэх чухал үйл явдал боллоо.
Их хуралд хүрэлцэн ирж, санал бодол, туршлага, мэдлэг, хүсэл тэмүүллээ нэгтгэн сэтгэл судлалын салбарын ирээдүйн төлөө дуу хоолойгоо өргөсөн нийт эрдэмтэн судлаачид, багш нар, практик сэтгэл судлаачид, оюутнууд, бусад мэргэжлийн салбарын төлөөлөл, байгууллагууд болон Холбооны гишүүддээ Монголын Сэтгэл Судлалын Шинжлэх Ухааны Нэгдсэн Холбооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Их хурлын үеэр оролцогчдын гарын үсгээр баталгаажсан нэгдэл нь зөвхөн дурсгалт үйл явдал бус, харин:
- Мэргэжлийн эв нэгдлийн баталгаа
- Ирээдүйн хөгжлийн төлөөх нийтлэг хүсэл тэмүүлэл
- Монголын сэтгэл судлалын салбарын шинэ түүхийн эхлэл
боллоо.